Яадаг би чамд өөрийнхөөрөө дурлана

Яадаг юм би шүлэг бичнэ
Бал цаас хоёроо дуустал нь би бичнэ
Яадаг юм би чамд бүтэхгүй ч гэсэн дурлана
Биеийг чинь ч болтугай аваад унаж үхтлээ дурлана


Яадаг юм би шүлэг бичнэ
Хуруу гар хоёроо цуцтал нь би бичнэ
Яадаг юм би чамд хүссэнээрээ дурлана
Хайртай хайргүй чинь хамаагүй ээ, би чамд дурлана


Яадаг юм би шүлэг бичнэ
Яг л Ичинхорлоо шиг бичнэ гэж би хэлэхгүй
Яадаг юм би чамд зүгээр л дурлана
Янаглан жаргахгүй ээ, би чамд сэтгэлээрээ дурлана


Яадаг юм би шүлэг бичнэ
Ямар муухай юм бэ гэж хэн нэгэн нь хэлбэл хэлэг
Яадаг юм би чамд эрх дураараа дурлана
Яасан онцгүй залуу вэ гэж хэлбэл хэлэг яадгийн

Би чамд өөрхийнхөөрөө дурлана

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-12-09 02:06:41
энэ хэнийхийн?
2. tamiraaganbold | 2008-12-09 02:21:09
Энэ бол минийх шүү
3. amanjinka | 2008-12-09 02:23:37
HUDLAAAA DAAA:::
4. tamiraaganbold | 2008-12-09 20:10:47
ХЭХЭ нээрээ минийх ээ
Яагаад итгэхгүй байгаан болоо. ХЭХЭ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.