Ардын дуу нь айл хэсээд сотчихож
Агсан морьд уяа хэсээд уйдчихаж
Айлын бүсгүй сайхан харагдаад би дурлачихаж
Арван долооны хяруут өглөө чамайгаан би алдчихаж ээ
Уулзъя гэсээр явтал чи холдчихож
Урд хөтлийг даваад холын холд одчихож
Үгүй байлгүй дээ гэж амгалан сэтгэлээн сэгсрэхэд
Үнэн хайрын тэнгэрээс нараа дагуулаад буцчихаж
Өөрт чинь л өгөх гэж хадгалж явсан
Өнгө нь цагаан хайраа бусдад би өгөхгүй ээ
Өнчин ганц улиас шиг намрын салхинд гандаад
Өөртөө хайртай шувуудын үүрийг засаж явъя даа
Айраг найр хэсэж гэрийн чинь гадаа би үдлээгүй
Айл босоогүй үүрээр гэрийн чинь гаднаас би мордоогүй
Аваад сууна гэж хөөрхөн чихэнд чинь шивнээгүй
Амраг хайрын болзоонд бидэн 2 учраагүй
Ардын дуу нь айл хэсээд сотчихож
Агсан морьд уяа хэсээд уйдчихаж
Айлын бүсгүй сайхан харагдаад би дурлачихаж
Арван долооны хяруут өглөө чамайгаан би алдчихаж ээ
Энэ миний шүлэг биш шүү. 10 жилийн өмнө би ганц л сонсоод цээжилчихэж билээ. Хэзээ ч сэтгэлээс гардаггүй сайхан шүлэг. Ялангуяа эхлэл хэсэг нь. Эзнийг мэдэх гэсэн болохоор блогтоо тавилаа. Мэддэг хүн байвал хэлж тус болоорой.

Сэтгэгдэлүүд:
Г.Тамир : Анхны хайртдаа
гүүн зэл шургалсан.. гээл эхэлдэг.. их дуртайсан энэ шүлгэнд.
Сэтгэгдэл үлдээх: