Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэндээ шинэ оны мэнд хүргээд сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Гэнэт олгой ургаад бөөн хагалгаа энэ тэр гээд. Бараг бүтэн сар гэртээ хэвтээд бараг л уйдсанаасаа болоод үхчихээ дөхлөө. Интернетгүйгээр байж чадахгүй болчихсоноо тэгэхэд л мэдэрлээ. Ялангуяа блог гэх энэ орон зай үнэхээр уудам, эрх чөлөөтэй, сайхан юм. Энд амьдралын баяр жаргалын тухай, гуниг зовлон, инээд хөөр гээд бүх л зүйл байна. Хэнээс ч айж ичилгүй хүссэнээрээ байх эрх чөлөөг ардчилал олгодог шиг, блог ч бас хязгааргүй эрх чөлөө, мөн хөгжил амралтыг өгдөг юм байна.
Нээрээ энд олгойны хагалгааг хүртэл дурангаар хийдэг юм байна. Хурдан тэнхэрсэн шүү. Бас хамт амьдардаг охидууд маань үнэхээр сайн охидууд. Бас их азтай гэж байгаа. Яг сургуулийн амралтаар өвдчихсөн. Одоо 4 шалгалт хүлээж байгаа, хичээлээ хийх хэрэгтэй ч нэг шинэ өгүүлэл эхэлсэн байсныгаа шинээр орууллаа. Удахгүй нотебооктэй болчихоороо гэртээ бичээд байж болох байх. Энэ өгүүллэгийн санааг зүүдэндээ олсон юм шүү(битгий шоолойрой)
За ингээд би эргээд ирлээ. Шинэ ондоо хамтдаа байх болноо. Дахиад өвдөхгүй (Даатгалын мөнгө бараг дуусаж байгаа хэхэ)

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: