"Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй" гэдэг байхаа

Танхил онгоцны буудал дээр буугаад уртаа гэгч амьсгаа авлаа. Нутгийнх нь салхи хичнээн сайхан юм бэ! Үүдэнд хүлээж байгаа ээждээ яаран байвч ачаа нь гарч ирэхгүй нэлээд хүлээлгэлээ.

Онгоцны буудалд хүн тосохоор олон янзын хүмүүс ирсэн бөгөөд тэдний дотор олон жил уулзаагүйн сэтгэл дэвтээн баярлах хүмүүс байх ч, хүний нутагт хүнээ алдчихаад алтан цогцсыг нь хүлээн зогсох ч хүмүүн бас байлаа.

 

http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif

Танхил төрсөн гэртээ нойр аван замдаа ядарсандаа ч тэр үү, эсвэл цагийн зөрөөнөөс ч болсон уу нэлээд орой бослоо. Утсаа нээтэл бөөн msg, их сургуулийн найзууд нь түүнийг хүлээж байлаа.

Яаралгүйхэн босож ээжийнхээ хийсэн амттай хоолыг идээд усанд орж хувцсаа солиод гарахад нэлээд дэгжин хөөрхөн харагдаж байгаадаа сэтгэл хангалуун. Гэхдээ өнөөдөр юу тохиолдохыг хэн ч таашгүй шүү дээ.

Ижил дасал болсон нөхөд нөгөө л оюутан байхдаа суудаг байсан жижигхэн кафед цугларцгааж Танхилыг ирснийг бас Амраа гэх ангийн хүүхэд бас гадаад явах болсоныг тэмдэглэж байлаа. Цаг нэлээд орой болтол суусан залуус оройн намууханд гадуур жаахан алхъя гээд гарцгаалаа.

Харин тэднийг оройн намуун угтсангүй. Салхины дээрээс хиншүү хярвас ханхалан анир чимээгүй юм шиг хэрнээ, түнэр харангүйн дунд юу нь үл мэдэгдэх хачирхалтай орчин угтлаа. Юу болоод байгаад сониучирхан залуус хориодхон алхахад Танхил нэг зүйлд бүдэрлээ. Сурагчийн болов уу гэмээр цүнх газар хэвтэнэ. Танхил энэ хэнийх юм болоо гэж гайхан хэсэг зогсоод найзуудаасаа асуух гэтэл тэд нэлээд холдсон байлаа. Гэнэт буун дуу тас хийхэд Танхил толгойгоо цүнхээр даран суун туслаа. Анисан нүдээ нээж ч амжаагүй байтал түүний гараас нь өргөн босгоод яах ийхийн зуургүй гарт нь гав зүүчихлээ. Ой ухаан нь балартан юу болоод байгааг ухаарах сөхөө ч байсангүй гагцхүү тэр сурагч цүнхийг гартаа тас атгасанаа өөрөө ч мэдсэнгүй. 2 буутай залууд туугдан явахдаа арайхийн орчноо харвал тэр ганцаараа биш байлаа. Тэр ангийн андынхаа гайхсан айсан харцтай тулгарлаа. Танхил дугарах гээд чадсангүй. Хичнээн хүссэн ч хоолой нь гарсангүй. Тэднийг нэгэн бүхээгтэй тэргэнд суулгахад тэнд зөндөө хүмүүс байх бөгөөд тэнд айдас, гайхшрал ноёлоно.

 

Ганхүү өглөө ээлжнээс дөнгөж буугаад байтал дахин дуудлаа. "Эх орондоо хэрэгтэй" байна аа залуу минь гэсэн найзынхаа дуудлагаар яаран очивол бөөн бужигнаан. Цагдаа нарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч ард иргэдийн өмнөөс гар хөдөлгөж болохгүй, зөвхөн хамгаалах тактик барина гэсэн товчхон тушаал аваад халуун цэг рүү орлоо. Уур хилэн нь буцлан яахаас ч буцахаа больсон хүмүүсийг үнэхээр дийлэхгүй байлаа. Ганхүү нэлээд хэдэн газраа бага зэргийн гэмтэл шарх авчээ.

Дараагийн тушаал: Ерөнхийлөгчийн тушаал гарсан онц байдал зарлаж байна. Тусгай албаныхны нэмэлт хүч ирнэ. Бидний үүрэг бол тэдний үйл ажиллагаанд туслах.

Энэ удаагийн тушаал арай өөр байгааг тэд эхэндээ ойлгосонгүй. Хэзээ ч жинхэнэ онцгой байдал зарлаж байгаагүй шүү дээ. Ганхүүг 2 нөхрийн хамт нэгэн бүхээгтэй тэргэнд байгаа баривчлагдсан сэжигтнүүдийг манах үүрэг өглөө. Ганхүү ч үүрэгт ажилаа биелүүлэн нэмэгдэн ирэх олон хүмүүсийг аль болох эвтэйхэн суулгаж эмх замбараагүй байдал гаргахаас сэргийлнэ. Үнэндээ тэнд зарим нь яагаад ч энд байхааргүй хүмүүс ялангуяа олон эмэгтэйчүүд байлаа.

Ганхүүгийн нүд нэгэн бүсгүй дээр туслаа. Тэр энэ бүсгүйг урьд нь харж байсан ч одоо санахгүй байлаа. Түүний нүд нь нэг л нууцлаг, ухаалаг. Тэр бүсгүйг Ганхүү өмнө нь харж байсан, гэхдээ хаана?

*** *** ***

Гачууртын цагдаагийн хэсэгт томилогдон очоод удаагүй байсан Ганхүүгийн станцад дуудлага ирлээ. "Хэсэг оюутнууд ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна, очиж зохицуул" гэлээ.

Ганхүү нэг нөхрийн хамт хэлсэн газарт нь очивол нэсэг залуус бас нэг эмэгтэй нэлээд ширүүхэн маргалдаж байлаа.

- Амрыг эрье. Энд юу болоод байна, гэхэд тэнд байх эмэгтэй шууд уйлж гарлаа.

- Энэ хүүхдүүд эгчийг нь доромжлоод, тависан шаардлага биелүүлэхгүй байна.

- Та ямар шаардлага тавьсан юм бэ? Таныг юу гэж доромжилсон юм бэ? гэхэд залуусын дундаас нэгэн бүсгүй

- Бид энэ хүнийг доромжилсон юм байхгүй. Харин наад хүн чинь биднийг "Үр удмаараа халуун галд шатаж үх гэж хараасан шүү дээ" гэхэд нөгөөх эмэгтэй уйлахаа больж Ганхүүгийн тиймүү гэсэн харцны өөдөөс харж чадахгүй дальдчина.

Нэлээд хэсэг тогтсон чимээгүйг эвдэн намуухан дуутай бүсгүй хүний хоолой сонсогдолоо. Тэр тийм чанга биш намуухан "Болсон явдлыг хэлж болно биз дээ" гэлээ. Ганхүү ч зөвшөөрөхөд залуусын дундаас дунд зэргийн нуруутай бэлтгэлийн хувьцастай үсээ ардаа боочихсон, нүүрэндээ оо энгэсэг түрхээгүй энгийн гэхэд хэтэрхий энгийн бүсгүй гарч ирээд

- Бид их сургуулиа төгсөөд өнөөдөр дипломоо авч байгаамаа. Тэгээд баяраа тэмдэглэж яваа нь энэ. Бид нар архи дарс хэрэглэж элдэв шуугиан тариагүй. Би худлаа хэлэхгүй ээ. Бидэнд сонтууруулах ундаа байгаа гэхдээ бид хэрэглээгүй. Нэг шил архи эрчүүддээ, бүсгүйчүүддээ нэг шил винотой бас хэдэн шар айраг байгаа.

Бид нар хоол хийж байсан юм. Эхлээд аяны хийн зуух ашиглаж байсан ч бидний газ дууссан. Тэгээд бид гал тулж дутуу болсон хоолоо болгох гэсэн. Харин энэ эмэгтэй тэр дээр амьдардаг гэсэн. Гэнэт гарч ирээд гал түлж болохгүй, би утаанд чинь сууж чадахгүй байна гэсэн. Үнэндээ ганц бид ч гал түлсэн биш энд бас өөр нэлээд хүмүүс гал түлж байсан. Бид ч эхлээд учирлаад дутуу болсон хоолоо болгочихоод галаа унтраая гэсэн нь энэ эмэгтэй уурлаад үсчээд эхэлсэн. Шүүд түрэлзэн асаж байгаа гал рүү монгол хүн ус цацдаггүй л байх. Бид мод нэмэхээ болиод цог болохоор нь ус хийе гэсэн энэ эмэгтэй биднийг "Үр удмаараа халуун галд шатаж үхээсэй " гэж хараасан. Бид энэ хараалыг тэсэлгүй ам зөрсөн нь үнэн. Гэхдээ тэгтлээ хүн доромжлоод байсан зүйл байхгүй шүү дээ.

Түүний яриаг тогтон сонсоод эмэгтэй зүг хандвал 

- Олон юм хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ эд гал түлж, согтууруулах ундаа хэрэглэх гэж байна. Чи өөрийн үүргийн дагуу таслан зогсоох ёстой. Үгүй бол би удирлагад чинь хэлж нэмэлт хүч дүүдна, гэлээ

Ганхүү ч байдлыг ойлгон энэ эмэгтэйгээс салах арга бодон

- За бүгд бичиг баримтаа шалгуул байхгүй нэг нь намайг дагаад хэсэг орно. Та одоо харьж амар даа, би эднийг хэсэг рүү аваад явлаа, гэхэд нөгөө эмэгтэй их л дурамжхан эргэн харсаар, Ганхүүг үнэхээр эднийг авч авах нь үгүй юу гэсэн шиг харж байлаа.

Ганхүү ч бичиг баримтгүй байгаа хэдийг нь хэсэг рүү дагуулан ирж хэдэн мэдээлэл тодруулаад сануулаад буцаахаар боллоо. Хачирхалтай Ганхүү нөгөөх намуухан бүсгүйг хараад л баймаар, ажилаараа далимдуулж илүү олон мэдээлэл олж авмаар санагдаад болсонгүй. Бүгдийнх нь утасны дугаарын аваад хэрэв ямар нэгэн мэдээлэл буруу өгсөн бол захиргааны хариуцлага тооцно гээд тэднийг буцаалаа.

2 хоногийн дараа Ганхүү өнөөх бүсгүйн утас руу залгалаа. Тэр утсаа худлаа өгөөгүй байлаа. Бүсгүйн дууны өнгөнөөс жаахан айсан байдал мэдрэгдэж, Ганхүү

-Хар буруу санаагүй өөртэй чинь танилцах л гэсэн юм. Цагдаагийн ажилтан биш эр хүнийхээ үүднээс, гэтэл бүсгүй инээснээ

- Та намайг танина шүү дээ. Танхил

- Тэгвэл би танилтайгаа уулзаж болно биз дээ

- Уучлаарай болохгүй л байхдаа би их завгүй байна, гээд утсаа тасалчихлаа.

Тэр өдрөөс хойш 3 жилийн турш Ганхүү тэр нүдийг хайж, утас рүү нь залгасан ч олоогүй билээ. Харин одоо 3 жил сэтгэлийнхээ гүнд нууцхан хадгалаж, үргэлж хайж явсан бүсгүй нь аймшигтэй хүйтэн хүнд гав гарнаасаа зүүлгээд бүхээгтэй тэргэний буланд туулай шиг чичрэн сууна. Ганхүү түүнийг таниад ухасхийн босох гэхэд станцаар түүний дугаарыг дуудан яаралтай өөр газарт ир гэлээ. Яахын аргагүй ажил, тэгээд онц байдал зарлачихаад байхад Ганхүү ч яаж ч чадсангүй Танхил рүү эргэн эргэн харсаан гүйн одлоо.

Танхил ч цоо ширтэн байх цагдаа залууг хаана харснаа санах гэж хичээсэн ч учир нь үл ойлгогдох хүндхэн байдалд орсон түүний оюун ухаан бараг орон гаран байлаа...

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Gantuya (зочин) | 2009-01-07 19:42:06
Uneheer goy ehelj bna shuu. Amjilt husey.
2. tungaamnh | 2009-01-07 20:35:00
өнгөрсөн 7,1-ийг бичжийгаам биздээ...??
үргэлжлэлийг хүлээе
3. SSunday | 2009-01-18 07:42:31
Хөөрхөн бичиж байна шүү. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.