Оршлын оронд
Сэтгэл зүрхний толинд амьдрал өнгө өнгөөр сүлэлдэн буух агаад, гагцхүү түүнийг ухааран мэдрэх, илэрхийлэн гаргах нь хүн бүрт адилгүй билээ. Ийм л сэтгэлээр энэхүү өгүүллэгийг эхлүүлж байна.
Утга уран зохиолд сонирхон дурлаж, шимтэн уншсаар хэдийн удсан ч нэг л өдөр яагаад өөрөө бичиж болохгүй билээ гэх бодол орж ирсэн билээ.
Олон уг нуршилгүйгээр чадан ядан бичих бичлэгийг минь таалан соёрхоно уу.
Мөрөөдлийн үнэ цэнэ
Жавхланг явсанаас хойш бүтэн жил уйлсан болоод ч тэрүү одоо Хүслэнгийн нулимс гарахгүй байлаа. Хуурай болсон нүдэнд хур буух нь үгүй болсон мэт. Хаяад явсан хайртай залуудаа гомдон, хүлээж цөхөхдөө хорвоогийн хамаг бүхнийг зүхэж байсан ч өнөөдөр түүнд энэ хорвоогийн юм бүхэн үнэтэй санагдах ажээ.
Зөөлхөн салхитай нарлаг өдрийн сайханд сатааран гадаа нэлээд суулаа. Түүний толгой одоо юу хийх вэ? гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Гэнэт нүдний буланд сэрчигнэн харагдах зарлал анхаарлыг нь өөрийн эрхгүй татлаа. “20-25 насны бүсгүйг кино пробонд шалгаж байна. “Мөрөөдөл” продакшн ” гэсэн зарлалын ард байх утас руу залгалаа. Хүслэнгийн сэтгэл нэг л гэгэлзэн нэгэн зүйлийг зөгнөөд байх шиг байгааг бүсгүй дагахыг хүслээ.
- Байна уу? Би зарын дагуу ярьж байна. Танайх...
- Тиймээ, манайх кинонд тоглох гол дүрийн бүсгүйгээ хайж байгаа. Бид нар оюутан л даа. Дипломын ажилдаа богино хэмжээний кино хийх гээд бүх зүйл жин тан болчихсон. Харин гол дүрийн бүсгүйгээ л олохгүй байна. Бид нэг их хөлс мөнгө төлж чадахгүй шүү дээ. Та сонирхож байвал ирээд үз л дээ.
- За хаана хэдэн цагт очих вэ?
- Одоо хүрээд ирсэн ч болноо. СУИС-ын 307 тоот өрөөнд. Бид одоо ч хүмүүсээ шалгаж байна. Орой 9 хүртэл байна. Таны нэр овог, хэрэв та сонирхож байвал бид дараалалдаа одоо биччихье. Ирээд хүлээхгүй шууд нэрээ хэлээд ороод ирээрэй.
- За Отгонсүрэнгийн Хүслэн. 22 настай.
- За хүлээж байяа.
Хүслэнгийн сэтгэл тиймгүй ихээр тогдлон, ямар үр дүн ирэхийг нь мэдэхгүй байгаа ч тэр эргэж хургахыг хүссэнгүй шууд такси бариад явлаа. Үнэндээ сүүлийн 1 жил нэг ч инээгүй, өдөр шөнөгүй уйлсанаас болоод гунигаас өөр юу ч үлдээгүй нүдэнд нь одоо аз жаргалын өчүүхэн оч сүүмэлзэх шиг болж байгааг өөрөө ч үл анзаарна.
СУИС хэмээх том айлын хаалгыг даахтай үгүйтэй татан орохдоо өөрөө мэргэжлийн бус, царайлаг биш гээд л өчнөөн сөрөг шалтгаан байгаагаа мартсан байлаа. Үнэндээ кинонд тоглож дэлгэцэнд дүрээ мөнхлөх нь түүний мөрөөдөл билээ. Одоо тэр юуг ч үл огоорон мөрөөдлийнхөө төлөө явж байна.
Үүдэнд нь олон охидууд бужигнан байх 307 тоот өрөөнд дөхөн ирэхэд цээжиндээ багтаж ядан цохилох зүрхэнд нь жаахан айдсын сүүдэр туссан ч өөрөөс нь төө илүү сайхан охидыг хараад айх биш харин ч зориг орлоо.
- Хүүе нээрээ энд 1 биш 2 хүн авна гэсэн ш дээ. Нэг нь гол дүр нөгөө нь эсрэг талын туслах дүр гэсэн ш дээ.
- Би ч гол дүрд л тоглож таарах байхаа
- Хэн? Чи юу? Чамд эсрэг талын туслах дүр л таарна. Гол дүрийн охиноо их л болгоомжтой сонгож байгаа гэсэн. Тэр найруулагч нь гээд залуу л бүхнийг шийдэж байгаа гэсэн...
- Хүүе тэр туслах дүрийн эмэгтэй чинь аль эрт тодорчихсон байна.
- Хүүш, чи яаж мэдээв?
- Манай ганц мисс маань тоглохоор болсон ш дээ би мэдээгүй юм уу.
- Үгүй ээ. Царай харахгүй байгаа гээд байсан чинь...
“Дараагийнх нь ороорой”
- За найзынх нь ээлж боллоо. Амжилт ! гэсээр гунхсан сайхан бүсгүй орж явчихав.
Хүслэн нэрээ хэлээд шууд ороод ирээрэй гэсэн ч байдалыг ажиглан жаахан хүлээж суулаа. Үнэндээ тэнд байх бүсгүйчүүл үнэхээр өөр ертөнцийн хүмүүс шиг санагдана. Байдгаараа гоёж гаргасан нэг нь байхад, сургуулилт хийх жүжиглэж есөн зүйлд хувирах нь байлаа.
Түрүүний орсон бүсгүй инээд алдан гарч ирлээ. Найзууд нь ам уралдан
- Тэнццэн үү? Яасан вэ?
- Тэнцсэн гэхдээ гол дүрд шүү дээ. Дахиад хүн шалгахгүй гэсэн. Ура явж тэмдэглье.
Хүслэнгийн зүрхээр хатгуулах шиг боллоо. Үгүй ядаж шалгуулаад хасагдсан бол гомдолгүй байхсан.
Хүслэн гэнэт шийдэмгий нь аргагүй босж хаалгыг татлаа. “дахиж хүн шалгахгүй ээ!” гэх дуунаар тэнд байсан бүх хүүхнүүд шуугилдаад ирлээ. Тэд ч байдал хүндэрч магадгүй ойлгож : За энд байгаа хүмүүсээр тасалбар болгоно. Нэрсээ бичүүлцгээ гэхэд бүгд нэрээ урдхан бичүүлэхийн тулд шахалдан дайрлаа. Олны түлхэлтэнд Хүслэн цэлгэрхэн өрөөний голд орж ирлээ. Хүслэнг орохтой зэрэгцэн нэр бичихээр гарсан залууг гадаа үлдээгээд 2 залуу хаалга хаалаа.
Ноосон цамц мөрөө давуулан зангидсан залуу цааш харангаа
- Үнэндээ бид хүнээ сонгочихсон л доо. Гэхдээ би өдийг хүртэл сэтгэлд хүрсэн хүнээ олсонгүй. Одоо бол цөхөрч байна. Хамгийн аятайхан санагдсан хүнэ сонгочихсон. Гэхдээ би чамаас ганцхан л асуулт асууна. “Чи яагаад кинонд тогломоор байгаа юм вэ? ” ингэж хэлээд эргэн харсан ухаалаг шинжийг илэрхийлэх өргөн духтай, жижигхэн нүдний шилнийхээ цаанаас утгатайхан ширтэх жижиг бол нүдтэй нүдэнд дулаахан залуу цоо ширтэх гэсэн шиг эргэж харлаа.
- -Энэ миний мөрөөдөл. Би мэргэжлийн жүжигчин биш, нягтлан бодогч хийдэг. Би зарлал уншаад л энэ миний мөрөөдлөө биелүүлэх боломж гэж бодсон. Өөр хэлэх үг байхгүй ээ.
- -Чи тэгээд өөрийгөө яаж тэнцэнэ гэж бодож ирсэн юм бэ?
- - Мэдэхгүй ээ. Миний зүрх сэтгэл чи энийг чадна. Чадах ёстой л гэж хэлсэн. Би энэ кинонд заавал тоглох ч ёстой.
- - Гэхдээ би аль хэдийн хүнээ сонгочихсон ш дээ
- -Гэхдээ чи санаанд хүрсэн хүнээ олсонгүй гэсэн ш дээ. Тэгээд чи яагаад залхуураад байгаа юм. Ингэхэд чиний мөрөөдөл юу вэ?
Урьд өмнө нь хэн ч асууж байгаагүй, бүр өөрөө өөрөөсөө ч асууж байгаагүй асуултын өмнө Жаргал цочирдлоо. Бодож үзэж ч байгаагүй асуултыг нь асуун зогсох нууцлаг хийгээд гунигтайхан харц хариу нэхээд ч байх шиг түүний зүрх сэтгэл” Энэ чиний хайж явсан хүн мөн байнаа гэж шивнэх шиг боллоо”.
- "Миний мөрөөдөл чамд хамаагүй ээ. Ингээд дууслаа. Утасны дугаараа үлдээнэ биз". гэж хүйтнээр хэлээд буруу харахдаа тэр өөртөө итгэж чадан байлаа. Тэр үнэхээр хүсээд хайгаад байсан хүнээ олсон хэрнээ зориглон хөдлөхгүй байгаадаа гайхана.
- - За
Ингэж хэлээд өрөөнөөс гарахдаа сүүлчийн ганц итгэлээ алдчих шиг боллоо. Хүслэн хичнээ уйлмаар байсан ч нулимс гарахгүй байгаад багтарч ядан гадаах хайсан дээр суун туслаа. Нүдэнд нь юу харагдахгүй харанхуй ангал л байх шиг энэ аймшигт мэдрэмжийг сарниан утас нь дугарлаа.
- -Байна уу? Чи холдоогүй байна уу? Чамтай уулзах гэсэн юм.
- -Чи хэн бэ?
- - Би саяны муухай ааштай найруулагч байна аа. Үнэндээ энэ олон хүүхнүүдээс зугтахгүй бол болохгүй нь сургуулийн хажуугийн машины зогсоол дээр саарал өнгийн Бенз байгаа хурдхан хүрээд ирээч. Эндээс бушуухан холдох гэсиймаа
- - Тэгээд надаар яах гэж байгаан? харилцуурын цаана хэсэг чимээгүй байсанаа
- - Би хайж байсан хүнээ олсон. Чамтай зохиолынхоо талаар ярьж болох уу? Би найзтайгаа байна л даа.
- - Ямар машин юм? “энэ асуултыг асуухдаа хоолой нь чичирч байгаа цаад хүндээ ч тодхон байлаа”
- - Саарал УБУ 9909 гэсэн Бенц байгаа. Хурдхан хүрээд ирээч...
- - За.
Хүслэн яаж машины дэргэд очсоноо мэдсэнгүй. Инээмэглэн тосж авсан найруулагч залууг царайлаг гэдгийг нь хараад амжлаа. Жавхлангаас хойш олж харсан анхны эр хүн.
Хүслэнг машинд суумагц тэд яаравчлан хөдөллөө. Гэнэт Хүслэн юуг нь мэдэхгүй танихгүй 2 залуутай хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй явж байгаагаа анзаарлаа. Гэхдээ түүнд алдах зүйл байхгүй мэт санагдана.
- - Кино зураг авалт чинь хэр удаан үргэлжлэх вэ? Хэзээ бэлэн болох вэ?
- - Хэхэ. Эхлээчгүй байхад дуусах тухай асууж байдаг. Ямар яаруу юм бэ? Хавраас өмнө дуусганаа.
- - Хавраас өмнө гэдэг чинь?!
- - 6 сарын дотор л бүх юмаа амжуулах хэрэгтэй байна. Ажил хийдэг бол чөлөө авсан нь дээр дээ
- - Хэтэрхий удаан байна аа.
гээд цонхны хажуугаар жирэлзэн өнгөрөх байшингуудыг хараад зайсан толгой өөд явж байгаагаа мэдлээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: