Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зосгоож чадахгүй. Үхэл ч хүртэл (2)

Явах зуураа зогсолтгүй утсаар ярих залуу нь өөрийгөө продюсер хэмээн нэрлэх бөгөөд бүх багаа цуглуулж байгаа болтой юм. Харин Хүслэнгийн нэлээн түрүүнээс мэдэх болсон найруулагч залуу урдах замаа ширтэн их л нухацтай зүйлийг бодон байх шиг.

Баячуулын амьдардаг тосгоны хамгийн гэмээр том тансаг байшингийн үүдэнд зогсоод Хүслэнг буулгахад өнөөх тасралтгүй утсаар ярьж явсан залуу сая л нэг утаснаасаа салж, хэтэрхий удаан ярьсанаас болоод халчихсан утсаа барьж үзээд толгой сэгсрэн түрүүлээд том бүргэд хаалгаар орлоо. Жаахан гайхан тээнэгэлзэн зогсоо Хүслэнг

 

  • За энэ бидний уран бүтээлээ хийх газар, уг нь бол манай гэр л дээ. Гэхдээ аав ээж хоёр маань бараг энд ирдэггүй болохоор би хэрэглэх зөвшөөрөл авчихсан юм. Тавтай морил!
  • За гэхдээ... гээд үгээ дуусгаж амжилгүй хаалгаар ороход тэднийг 3 залуу 2 бүсгүй угтан авлаа.

Түүний өөдөөс гайхахын үнэр шингэсэн салхи нэвт үлээлээ.

  • Бүгд бүрэн үү? Анхны бүрэн хэмжээний хурал шүү. Бидэнд цаг байхгүй шүү

  • Нарангаас бусад нь байна.

  • Хэзээ ирнэ гэсэн бэ? Бидэнд хэн нэгнийг хүлээх цаг байхгүй. Баагий чи цаадах руугаа ярьсан юмуу?

  • Надад хүний найз охинруу ярих мөнгө байхгүй.

  • Энд найз хүүхэн ямар хамаатай юм бэ? Ер нь тэрнийг хаслаа. Ажил амьдралаа ялгаж салгаж бай гэдэг байхаа. Алив түрүүний миний сонгосон нэг хүүхэн байсан даа. Тэрэн рүү залгаад хаягаа заагаад өгчих!

Түүний ийм түргэн ааштай байгаад найз нөхөд нь гайхсангүй. Иймэрхүү занг нь аль хэдийнээс мэдэх болсон болохоор хэн ч юу ч дугарсангүй. Харин Хүслэн л ганцаараа энд гадны хүн байгаагаа ойлголоо.

Зочны өрөө болтой тэр айлын хэр чинээлэгийг илтгэх нарийн нандин үнэ цайтай тавилгатай энэ өрөөнд бүгд өөр өөрийн байраа эзлэн суусан залуус хэн ч харсан гар нийлсэн баг гэдэг нь илэрхий. Мөн тэд энэ гэрт өөрийн гэрт байгаа юм шиг тухлах нь таатай. Анх орж ирэхэд үлээж байсан гайхан жийрсэн салхи хэдий зөөлөрсөн ч үлээсээр бөлгөө.

Гадаа машины дуу гарч, төд удалгүй хонх дугарлаа. Тэдэнд дундаа хамгийн шалмаг хөдөлгөөнтэй сэргэлэн царайлаг залуу ухасхийн босож үүд тайлж өгөөд, хэдэн минутын дараа түрүүн сургууль дээр тэнцсэн тухайгаа найз нартайгаа баярлан хөөрч байсан охиныг дагуулан орж ирлээ. Жаргал энэ багийн ахлагч, гол хүн болох найруулагч учир бүхнийг эхлүүлэн ярьж эхэллээ:

  • За ингээд баг маань бүтэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдлээ. Та бүгдийн мэдэж байгаачлан кино зохиолыг бид хамтран босгосон. Гэвч энд одоо 2 шинэ хүн нэмэглэн орж байгаа учраас эхнээсээн бүх юм нээлттэй байх ёстой. Эхлээд бид зохиолын эцсийн хувилбарыг өнөөдөр хэлцэж дуусах учиртай. Бидэнд хугацаа бага байгаа учраас бүх юм маш нарийн төлөвлөлтийн дагуу явна. Манайд шинээр ирж байгаа гишүүд хэдий мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн бид одооноос бүгд нэг баг болон ажиллана. Та нар бол тэдний хажууд мэргэжлийн гэж хэлж болох хүмүүс. Тэдэнд тусалж дэмжиж байхаас гадна хүн бүр өөрийн үүрэгт ажилаа чин сэтгэлээсээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Дүрийн тухайд гэвэл бидэнд ердөө 8 дүр байгаа. Бусад олны хэсэгт ангийнхан найз нарийнгаа оруулна.

  • Эрэгтэй гол дүр – Төгсжаргал. Өмнө нь 2 ч бүрэн хэмжээний кинонд тоглочихсон болохоор найдаж болох залуу. Хөлс мөнгөний хувьд бид гаднаас авсан 2 жүжигчиндээ гэрээний дагуу цалин хөлс олгоно.

  • Эмэгтэй гол дүр – Хүслэн. Одоо 22 настай (тийм билүү гэсэн шиг түүн рүү хараад). Одоохондоо надад өөр мэдээлэл алга, бид цагийн өмнө л танилцсан. Та нар ямар хүнийг гол дүрд аваад ирвээ гэж гайхаж байгаа байх, гэхдээ би хайж байсан хүнээ олсон. Алив Хүслээн өөрийгөө танилцуулаач

Хүслэн тэнд суух 13 гал халуухан насан дээрээ хийж бүтээхийн хүслээр дүүрэн яваа залуус, бас нэг настайвтар эмэгтэйг тойруулан хараад

  • Намайг Отгонсүрэнгийн Хүслэн. Одоо гадаадын нэгэн хөрөнгө оруулалттай компанид нягтлан бодогч хийдэг. Кинонд тоглох бол миний хувьд биелэшгүй мөрөөдөл минь байсан ч одоо би мөрөөдлийнхөө өмнө итгэлтэйгээр зогсож байна. Үнэндээ сүүлийн 2 цагийн дотор юу болж байгаа нь надад зүүд зэрэглээ шиг л санагдаж байна. Зүрх сэтгэлийнхээ угаас хүсэж мөрөөдсөн хүсэл минь болохоор итгэлийг чинь алдахгүй хичээнээ. Миний нэр Итгэл биш ч Хүслэн гэдэг нэр минь хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмц гэсэн үг байх гэж боддог шүү.

    Өрөөнд суух залуус түүнийг үг бүрийг анхааралтай чагнан суусан ч тэдний харцанд итгэл хүндлэлийн оч гэрэлтэн уур амьсгалыг улам ч зөөллөлөө. Одоо тэдний зарим нь яагаад энэ бүсгүйг сонгон авч ирсэнийг ойлгож байх шиг.

  • За дараагийн гол хүн маань эмэгтэй гол дүр. Энэ киноны гол утга санааг ирлэн хурцлах хамгийн гол зангилаа хамаг хүндийг үүрч гарах хүн бол энэ бүсгүй. Өөрийгөө танилцуулаарай.

Гэнэт ирсэн энэ их хүндэтгэлд жаахан гайхсан ч

  • Намайг Солонгын Саран гэдэг. Энэ жил Урлах эрдэм дээд сургуулийг төгссөн. Одоо СУИС-н жүжигчний нэгдүгээр курсийн оюутан. Ийм өндөр итгэл хүлээлгэн халуун ам бүлдээ авч байгаад талархаж байна. Сайн хамтран ажиллана гэж бодож байна.

  • За би бусад багийнхныгаа та 2т танилцуулъя. Бид 2 жилийн өмнөөс гар нийлэн ажиллаж байгаа бие биенээ сайн мэдэх нэг баг. Хүн бүр өөрийн мэргэжлийн дагуух ажлыг хариуцан хийдэг. Баруун гар талаас эхлье

  • Төгсжаргал – та нарын мэдэх болсоноор киноны маань эрэгтэй гол дүр. Дашрамд хэлэхэд та 2 хоёулаа түүнд дурлах болно. (Харин энэ үед Сарангийн сэтгэл аль хэдийн хайрын үр гүн бат суусныг хэн ч үл анзаарах ажээ)

  • Ганхүү. Гэхдээ бид mouse гэж дууддаг. Компьтертэй болбоотой бүх асуудлыг түүнд найдаж болно. Кино зураг авалт дууссаны дараа түүний жинхэнэ ажил эхлэх болохоор одоохондоо арын албанд туслах болно.

  • Шүрээ. Уран гартай бүсгүй маань мангасыг ч гоо бүсгүй болгон хувиргах чадалтай гэж байгаа (бүгд инээлдэв).

  • Харин ташраараа хамтдаа суугаа залуус бол киноны маань эсрэг дүрийн болон эерэг дүрийн 3 маань хамт сууж байна. Зохиол дээрээс нэрс болон үүргийг нь хараарай. Шинээ, Кумар, Жавхлан. (Энэ нэрийг сонсоод Хүслэнд уй гуниг нь эргээд ирэх шиг боллоо)

  • Эндхийн хамгийн настай хүн бол чиний ээжид тоглох Хоролсүрэн эгч маань, бидний ээж л гэсэн үг. Ерөнхий арын ажлын гол толгойлогч. Харин аав болох хүн чинь би л дээ. Нүүр хувиргагчийнхаа ачаар аав чинь болно. Би кинонд нэг их оролцохгүй л дээ. Тэгээд ч бидэнд өөр настай хүн олдоогүй юм.

  • Манай санхүүч Баясгалан. Арын албаны хүндийг үүрэх хүн

  • Продюсер залууг маань та 2 мэдэх байхаа. Менежментийн гээд бүх л асуудлыг зохицуулна. Бялзуухай маань удахгүй бүргэд болох гэж байгаа (ахиад бүгд инээлдэв).

  • Энэ бүсгүй бол киноны бас нэгэн туслах дүр чиний найз бүсгүйд тоглоно. Уран. Нэр шигээ сайхан бүсгүй байгаа биз дээ.

  • 2 зураглаач маань хэзээч салдаггүй хамт байдаг болохоор хамт сууж байна. Насан, Хатанбаатар. Тэд мэргэжилдээ бол монголдоо нэлээд дээгүүрт ордог

  • Сүүлийн хүн бол зургийн дарга. Миний баруун гар л гэсэн үг дээ.

Сүүлийн үгээ бараг дуусгаж амжаагүй байтал цангинасан хоолойтой эмэгтэй хүний дуу гарч

  • Яахлаараа надгүй эхэлчихсэн байдаг билээ. Гол дүрийн бүсгүйгүйгээр та нар яаж ажилаа эхлүүлж чадах юм?

  • Чи наад дуугаа жаахан аяар байдаа. Энд хүмүүс ажиллаж байна. Тэгээд ч та одоо энэ багийн гишүүн биш. Та түлхүүрээ хураалгаад явж болно.

  • Өө ийм дээрээ тулсан нь? Тэгвэл та миний царайг дахин харна гэж битгий санаарай!

  • Ямар царай. Надад чам шиг хүүхнүүд зөндөө л байна. Чамд нэг клип байхад хангалттай юм бишүү.

  • За яахав над шиг хүүхнийг тийм амар олохгүй л байх шүү. Гуйгаад ирэхийг чинь харнаа.

Ингэж хэлээд хаалга саван гарч одсон өндөр гунхсан сайхан бүсгүй уур амьсгалыг жаахан л өөрчилсөнөөс эвдэж чадсангүй.

Энэ бүхнийг сонсон тэдэн дунд сууж байхдаа Хүслэн халуун дулаан сэтгэл, нөр их эрч хүчийг мэдэрч бүх л зовлон гунигаа мартан суулаа(Жавхлан гэдэг нэрийг сонсоноос бусад нь).

Элэг бүтэн айлын эрх ганц охин болж тоглохоо зохиолыг уншиж хэвтэхдээ мэдээд өөрийн эрхгүй ээж, аавыгаа эрхгүй санан тэртээх 15 жилийн өмнө өнгөрсөн түүний хамгийн аз жаргалтай цаг үед оюун санаагаараа хүрч очсон байлаа. Үнэндээ тэр үеэс хойш түүнээс аз жаргал гэгч нүүрээ буруулсан шиг санагдаж байсан билээ...

Сэтгэгдэлүүд:

1. tamiraaganbold | 2009-01-28 07:49:07
Уучлаарай нэгийг дуусгаагүй байж шинийг эхэлчихсэнд. гэхдээ бичих гэдэг цай уухтай адил байсан бол дуусгах л байлаа. Үнэндээ нэг л эвлэж өгөхгүй байсан юмаа. Дараа дуусганаа.
Уншин сэтгэгдэл үлдээх бүх хүнд баярлалаа.
2. 4515 | 2009-01-28 11:42:12
Хурдан нэмээд байгаарай
3. ТАРЧЛААН... | 2009-01-28 11:51:56
кинонд тоглохиймсан. ккк
аан тийн нэг кинонд тоглож байсийн байна. даанч өөрийгөө олж хараагүй. к ккк
4. shagai (зочин) | 2009-01-29 10:02:40
Tsaashaa yasiin bol sonirholtoi sanagdchlaa.Hurdan orulaarai ok
5. SSunday | 2009-02-03 08:58:19
Гоё зохиол эхлээд явж байгаан байна. Уншаад байна аа. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.