Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зогсоож чадахгүй. Үхэл ч хүртэл (3)

Аав нь сумын төв юмуу, холхон гараад ирэхдээ охиндоо заавал амттай бэлэг авчирдаг болохоор Хүслэн үргэлж аавыгаа хаа нэг тийшээ яваасай гэж боддог байсан нь, аав нь ээжийг дагуулаад хэзээ ч эргэж ирэхгүй явчуулчих юм чинээ бяцхан ухаандаа хэрхэн тунгаах билээ.

Тэр нэгэн өдөр ээж аав хоёр нь нэг л зүйлийг их л чухалчлан шивнэж ирээд л Хүслэн асуухаар хоёул жуумалзан хэлж өгөхгүй байлаа. Тэгээд өдөртөө ээж нь Хандмаа эгчийг нь дагуулаад сумын төв явахад аав нь охинтойгоо хамжиж гурилтай шөл хийж идэнгээ:

- Миний охин ээжийгээ санаж байна уу? Ээж нь маргааш өглөө хүрээд ирнэ. Уг нь хоногтоо наашаа гарах гэснийг нь аав нь ядарчихна гээд хонуулахаар болсон. Миний охин өнөөдөр аавынхаа өвөрт унтаарай за.

- Ямар гоё вэ ааваа, би таны өвөрт унтана. Гэхдээ та яагаад ээжтэй хамт яваагүй юм бэ? Ээж надад чихэр авч ирэх болов уу?

- Тиймээ. Ээж нь өөр бас сайхан мэдээтэй ч ирж магад. За хоолоо сайн идээд дуусаахаар нь аав нь үлгэр ярьж өгнөө. Ээжийгээ ирэхээр хоёулаа гоё угтанаа.

 

Аавынхаа өвөрт өнгөрөөсөн тэр шөнө зөндөө их үлгэр яриулаад сүүлийнхийг нь дуусгаж чадалгүй унтаж билээ. Харин маргааш өглөө нь эртлэн боссон аавынхаа жаахан шорвог ч гэсэн цайг уугаад ээжийгээ хүлээлээ. Үд өнгөрөөн нүүр дүүрэн инээсээр орж ирсэн ээж нь охиноо тэврэн үнсээд, харин дараа нь аавд нь нэг л эрхлэнгүй үнсүүлээд, аав руу дохиход аав нь:

- Миний охин дүүтэй л болох юм шиг байна даа. Өнөөдрөөс ээждээ сайн туслаарай гээд духан дээр нь үнсээд ээжтэй нь чухалчлан ярисаар гарч одлоо.

Дүүтэй болно гэсэн сургаар дүүгээ ямар байх тухай  төсөөлөн хажуу айлын уйланхай улаанаа шиг юм болч дэмий гэж бодон суутал аав ээж хоёр нь гаднаас орж ирээд

- Аав ээж хоёр нь аймаг орж ээжийг нь сайн үзүүлээд бас охиндоо зөндөө их чихэр аваад ирнэ. Сумын дэлгүүрийн чихэр дуусцан байна гэнээ. Маргаашнаас эхлээд 2 хоног Хандмаа ажаагийнхаа үгэнд сайн ороод аав ээж 2ыгоо хүлээж байгаарай за.

- Би хамт явнаа. Би уйланхай улаанаатай хамт байхгүй намайг аваад явчих

- Болохгүй ээ миний охин, миний охин үгэнд сайн ороод л зуныхаа даалгаварыг сайн хийгээд байвал аав ээж 2 нь удахгүй зөндөө их чихэртэй хүрээд ирнэ.

 

Бяцхан ч гэлээ зөн совин дагасан уу, оройжин уйлсан Хүслэн унтаж байхад нь Хандаа эгчийнд оруулж өгөөд аав ээж 2 нь явчихсан байлаа.

Хүслэн Хандаа эгчийнхээ үгэнд орон уйланхай улаанааг өхөөрдөн 7 хоног хүлээсэн ч аав ээж 2 нь ирсэнгүй...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-01-29 03:14:21
хайчив?
2. Eastsite | 2009-01-29 03:35:14
Huuhdee hayad haachivaa? Huuhed hetsuudlee
3. babail | 2009-01-31 03:08:34
yubolson um bol ,neg l um bolj deee....
4. 4515 | 2009-01-31 13:36:34
Ээ богинохон хэрнээ ямар муухайн
5. SSunday | 2009-02-03 12:22:46
Аав ээж 2 нь осолд орсон байх аа даа. Хөөрхий дөө, хар багаасаа өнчирч хоцорсон охин бололтой дог оо.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.