Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зогсоож чадахгүй. Үхэл ч хүртэл (5)

Хүслэн хэдий эдгэрэн эмнэлгээс гарсан ч Жавхлангийн тухайд энэ болоод өнгөрсөн зүйл сэтгэлийн тээг, бул чулуу болсон хэвээр. Ойрын хэдэн сардаа болгоомжтой байгаарай, маш амархан жирэмсэн болдог гэсэн болохоор Жавхлан Хүслэнтэй 3 сар ойртсонгүй. Энэ бүхний учирыг олж ядахдаа Хүслэн хөндий хүйтэн болсон найз залуугаа эргүүлэх гэж уйлж гуйгаад, аргадаж, уурлаад ч тусыг эс олжээ.

Нэг л өдөр Жавхлан хөдөө явж өндөр цалинтай ажил хийхээр болсон, ойрын 10 жилдээ ирж чадахгүй, намайг хүлээгээд хэрэггүй биз дээ гээд өглөө эрт гараад явсанаас хойш Хүслэнд түүнийгээ үгүйлж уйлаагүй хоносон шөнө үгүй.

 

Харин өнөөдөр түүний хувьд цоо шинэ амьдрал эхэлж байна. Тэр анх удаа уйлалгүй хонож байна. Шөнөжин киноныхоо зохиолыг уншаад үүр хаяарах алдад эрхгүй нойронд автсан байлаа.

12 сарын эхэн үе ч гэлээ хүйтний эрч чангараагүй өглөөний нарны түүнийг гүн нойрноос сэрээлээ. Үнэндээ сүүлийн нэг жил шахам (арай ч нэг жил биш юм байнаа. 7 сар, түүнд л бүтэн жил шиг урт санагдаж, үнэндээ бол тийм ч урт биш юм. Одоо л нэг орчноо анзаарахтай болж байлаа.) тэр ингэж амгалан унтаагүй болохоор өглөө 9 цагт цуглаарай гэснээс хоцрох шахасан байлаа. Хам хум хувцасласан болоод такси бариад яг 9 цагтаа арай гэж амжлаа.

Хаалгаар дөнгөж ормогц бүгд цугларсан байх агаад 2 мин хоцорсоных нь төлөө шийтгэх нь энүүхэнд гэсэн шиг байцгаалаа. Тэр ч Жаргалаас л хамгийн их айж байлаа. Энэ хүн надад итгээд кинондоо авч байхад миний байж байгааг... анх удаа “би чадах болов уу” гэсэн бодол толгойд нь зурсхийн хулгахад Жаргал:

    За манай гол дүр маань хэдийн дүрдээ орчихсон байх шивдээ. Шөнөжин уншиж хоносон уу? Өглөө нойрмоглоод үр дүн нь энэ үү?”

    гэсээр зөөлхөн харцаар мялаахад нь зүрх нь хүчтэй зохилж эхлэхийг бараг бүгд л сонсчихшиг боллоо. Харин Жавхлан яг ямар зүйл хийснээ ухаарах ч сөхөөгүй ажилдаа улайран орлоо.

Хүслэнд эхний хэдэн өдрүүд учир нь олдохгүй, юу болоод байгааг нь ойлгохгүй байнга л Жаргалд загинуулж байлаа. “Хүслээн та энд байна уу? Таны хайртай залуу чинь энэ байна. Та юундаа яараад байгаа юм бэ? Энэ маягаараа бүтэн жил ч үргэлжилж магадгүй...”

Жаргалыг аашилж, уурлан загинах бүрт нь яг л жаахан охин шиг заримдаа уйлчихдаг байв. Гэхдээ тэр нэг ч удаа “Чамайг солилоо, чи таарахгүй юм байна” гэж хэлж байсангүй. Түүнд л Хүслэн хамгаас их талархана.

 

Зураг авалт нэлээд урагштай явж байна гэж Хоролсүрэн эгчийн хэлсэнээс урам аван овоо гаагүй явж байтал нэг өдөр түүнээс биш харин Төгсжаргалаас болоод бүгдээрээ загнууллаа. Жаргал нэлээд бухимдан уурлаж бал цаасаа шидлэн:

  • Төөгөө гуай. Та яах гээд байна. Энд байгаа хүмүүсээ аваад тоглох ёстой байтал таны байж байгаа. Ингэхэд таны хайртай бүсгүй чинь хэн болж байна аа. Аан! Ундрал (Саран) юмуу? Бүрнээ (Хүслэн) юм уу? Би ойлгохоо байлаа. Та Саран авхайд хайртай харцаа кинон дээрээ жаахан нууж чадахгүй байна уу? Уг нь бол та чинь Ундралын үзэн ядаж, Бүрнээг хайрлах ёстой л баймаар. Харин энд эсрэг үр дүн л хараад байна шүү!

Нэг амсгаагаар хашгичин байж хэлсэн үгс Саранд тусаж, тэрээр гүйгээд гараад явчихлаа. Гадаа хүйтэн нимгэн цамцтай гарсан түүний араас Хүслэн ч анзаарах сөхөөгүй гүйлээ. Төгөлдөр Сарангийн гадуур хувцсыг аван гарч гүйхдээ нэг эргэж харчихаад “Баярлалаа, Жаргалаа” гэсээр нисээд одчихоно тэр. Жаргалын түргэн занг бүгд мэддэг болохоор бүгд чимээгүй байсан ч Хоролсүрэн эгч “Хүү минь цаад Хүслэн чинь даарчихлаа. Их л бие муутай амьтан харагддагийн та энэ хүмүүсийн амь насыг ч бас хариуцаж байгаа шүү” гээд Хүслэнгийн гадуур хувцасыг өглөө.

Жаргалыг гарч очиход Хүслэнгийн хэрэг байсангүй болтой, харин ч нөгөө хоёр маань тэврэлдчихсэн, тэр хоёрыг анзаарч байгаа юм алга.

Уг нь Төгөө чамд дурласан бол бидэнд ашигтай байсын, одоо яая гэхэв дээ ” гэх дуунаар эргэн харсан нулимс дүүрэн Хүслэнгийн нүд Жаргалыг ахиад л хөдлөх аргагүй хөшөөлөө. Даарснаасаа болоод хацар нь улайж, чичирсэн турхан биетэй охин, нүд дүүрэн нулимстай, нөгөө л нууцлаг гунигтай харцаар цоо ширтэн зогсоно. Жаргал хэзээ ч хайранд итгэдэггүй болохоор энэ бүсгүй сэтгэл зүрхнийх нь хатуу төмөр хаалгыг асуулгүйгээр, түлхүүргүйгээр онгойлгож байгааг Жаргал зөвшөөрөх цаг нь болсон ч юм шиг.

Гэнэт даарснаасаа болоод бараг хөлдчихсөн түүний байдлыг анзаарч гадуур хувьцсыг өмсүүлэхдээ хичнээн турхан эмзэгхэн юм бэ гэж бодлоо. Жаргал эргэж орхыг хүссэнгүй шууд л Хүслэн машинруугаа аваачин

  • За ямар хоол идмээр байна. Найруулагчийн зүгээс биш зүгээр хүн гэдэг утгаараа надтай энэ үдшийг өнгөрөөчих?

 

Утаанд дундаа дуниартах Улаанбаатрын зүг биш харин Зайсангийн ам өөд хурдлан яваа хээнцэр тансаг тэргэн дотор дулаахан бас чимээгүй. Гэнэт Жаргалын утас дугарахад тэр харсан ч үгүй унтраачихлаа. Тэд явсаар амралтын газрын гадаа ирээд, орчноо хэсэг харан зогссоноо хооллохоор дотогш орлоо.

Тансаг зоогийн газарт нэг их хооллоод байдаггүй болохоор Хүслэнд нэг л эвгүй, бас гэнэт энэ залуугаас ирсэн халамж анхаарал өөрийг нь согтоогоод байгааг мэдэрч суулаа. Хүслэн сэтгэл зүрхээ барихыг хүссэнгүй. Одоо түүнд алдаад байх юм байхгүй. Тэгээд ч тэр Хүслэнд үнэхээр таалагдаж байлаа.

Тансаг гэмээр оройн зоогны дараа Жаргалын хөлсөлж авсан цэлгэр том байшинд хоёул тухлаад киноныхоо талаар жаахан ярилцлаа.

Цонхны цаанаас цэлийн тусах сарны гэрэл цонхоор харан дарс шимэн зогсох энгийн энэ бүсгүй Жаргалд одоо харин ч бүхнээс илүү үзэсгэлэнтэй мэт харагдах ажээ. Араас нь очоод зөөлөн тэврэхэд цочисхийснээ биеэ суллан өгөхөд Жаргал өөр рүүгээ эргүүлэн үсийг нь аяархан илэнгээ түүний тэр нууцлаг, гунигтайхан нүдийг ширтэн хэсэг зогслоо. Эрх хүн анх удаа л түүнд хүрч байгаа мэт анх санагдсан ч Хүслэн одоо түүнд өөрийгөө, бүх зүйлээ өгч чадахаар байлаа. Жаргалыг уруулд нь зөөлхөн хүрэхэд Хүслэн өөрийн эрхгүй Жавхлантай анх үнсэлцэж байсан үе санан арагш нэг алхлаа. Эдгэж амжаагүй сэтгэлийн шарх нь ийм хурдан сэдрэхийн чинээ санаагүй ч Жаргалын халуухан тэврэлтэнд нэг л мэдэхэд бүхнийг мартан түүнд улам тэмүүлэн тэврүүллээ. Оронд дээр зөөлхөн хэвтүүлээд түүний бүх л биеийг нь үнсэн таалахад Хүслэн хэзээ ч мэдэрч байгаагүй таашаал, аз жаргалыг мэдэрч байлаа.

Хүслэн анх удаа дур тавьж үзэж байгаа нь энэ. Үнэндээ юу ч мэдэхгүй жаахан охин Жавхланд бүхнээ зориулан, ийм л байдаг юм байх гэж бодож явсанаас, толгой эргэм дур тачаал, ийм сайхан мансуурам цэнгэл эдлэж болдогийг мэдээгүй явжээ. Шөнөжин эрхэлж хоносон хоёрын гүн нойронд болжмор шувуу ч саад болохгүй гэж бодсон болтой их л намуухан өглөө угтлаа.

Урьд нь Жаргал ийм амархан өвөртөө орсон хүүхнийг сэрэхээс нь өмнө босоод дахиж битгий залгаарай гэсэн зурвас үлдээгээд явдаг байсан ч өнөөдөр тэр хацар нь ягааран унтаж байгаа бараг нэрнээс нь илүү зүйл мэдэхгүй жирийн бүсгүйг хараад л хэвтээд баймаар байлаа. Хүнээс илүү гараад байх сайхан л үгүй мөртлөө, дутаад байх юмгүй энэ бүсгүйд ухаангүй дурлаж байгаадаа өөрөө ч гайхах аж. Сэрээмээргүй санагдаад, хараад л баймаар, үнсмээр, гэхдээ үнсчих юм бол сэрчихмээр санагдаад өглөөний нар нүүрэн дээр нь тусан тустал сэрээсэнгүй.

 

Сэтгэгдэлүүд:

1. tamiraaganbold | 2009-02-03 06:11:58
За дараагийн хэсгийг нь таалан соёрхоно уу? Төгсгөл нь төсөөлж байгаагүйгээр чинь дуусах байх тэвчээртэй байгаарай.
2. M (зочин) | 2009-02-03 08:35:17
hey tosoolj baigaagyi duusgana gechiheed huurhi Huseleng ahiad bitgii zovoogooroidoo...end tendees zovson shanalsan ohinii tuuh unshsaar baigaad omnoos ni zurh ovdood baidag bolchihloo shudee,,,
3. 4515 | 2009-02-03 09:31:55
Ямар гоё юм бэ... Аз жаргал аз жаргал...
4. p (зочин) | 2009-02-03 11:14:34
төсөөлж байгаагүйгээр гэдэг чинь... энэ зовлонтой хорвоод тийм....
5. a_bagana | 2009-02-03 16:53:12
dandaa l zowoj duusah yum bn daa
6. buji (зочин) | 2009-02-03 22:38:03
zi ali xotd baidgin?
7. SSunday | 2009-02-04 01:44:18
Төсөөлж байгаагүйгээр дуусгана гэж юу гэсэн үг үү? Хүслэн дахиад зовлонд унах уу? Тэгвэл хэцүүхэн л байна даа.
8. SSunday | 2009-02-04 01:44:51
Үргэлжлэийг нь хүлээж байя даа. Хөөрхөн бичиж байна шүү, чи. Амжилт хүсье.
9. bolorka83 | 2009-02-04 01:49:00
unshaad bas daraagiinhiig huleeheer bolob hehe
10. Agai | 2009-02-06 07:28:05
хөөрхөн юм аа чи ч мэдрэмжтэй байна шүү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.