Жаргалтай хорвоод зовлон дутаад, зовлонтой амьдралд жаргал дутаад байдаг гэдэг шиг цатгалан жаргалтай юм шиг ганцаардсан утгагүй амьдралд нь утга учир болон орж ирсэн эгэлхэн бүсгүйд Жаргал анх удаа сэтгэл зүрх хамаг зүйлээ өгчээ. Хамтдаа угтсан өглөө жаахан ичиж байсан ч үд болтол эрхлэн хэвтсэн хоёр гэнэт л тэр 2-оос гадна хорвоо гэгч эргэж байдагийг саналаа.
Тэднийг харьж очиход Саран Төөгөө 2 байсангүй. Хэдий чухал зураг авалт төлөвлөсөн байсан ч хамаг гол эзэд нь байхгүй болохоор яахав дээ залуус тоглох нь тоглож, зарим нэг нь ажилаа үргэлжлүүлэн, Хоролсүрэн эгч ачдаа оймс нэхээд завгүй сууцгаана. Шөнөжин эрхэлж хоноод ч сэтгэл нь ханаагүй хос хоёр дээд давхарт тэврэлдэн 2 биенийхээ тухай ярина.
Оройхон орж ирсэн Саран Төөгөө 2 жаахан хулган байсан ч Жаргалын ууртай ширүүн харц биш, эелдэг талархсан харцтай тулсан хоёр төвөггүй учир ойлгон шивнэлдэн мушилзана. Үнэндээ энэ өдөр ажил хийх сонирхолтой хүн үлдсэнгүй болтой, бүгд караокедхоор боллоо. Угаас бүх санхүүгийн асуудлыг Жаргал даах болохоор ня-богоосоо "Өнөөдөр караокед хэдийг гаргаж чадах вэ?" гэж асуухад нөгөөх нь "Болноо, та нар харин дараа ажилаа сайн хийгээд хурдан дуусгавал энэ зардлаа нөхчихнө гэж мэд. Үгүй бол 2 өдөр хоолгүй байлгана шүү" гэхэд Хоролсүрэн эгч "Би тэр караоке энэ тэрд чинь амжихгүй нь, зүгээр 2 өдрийн хоолны мөнгөө аваад харьчихаж болох уу?" гэхэд бүгд инээлдэн хөгжилдөн гарцгаалаа.
Хосуудын бие биенээ ойлголцсон байдал хамт олныг улам ч ойр дотно халуун болгож, ёстой залуу халуун наснаараа гоёцогооно. Бүгд л урлагийн хүмүүс болохоор их сайхан дуулцгаах аж. Хүслэнг "Миний ээж тэмээчин" гэх дууг сэтгэл хөдөлгөм дуулахад бүгд уяран чагнаж, гэрээ ээжийгээ санацгаалаа. Харин Жаргалын хувьд хэзээ ч ээж гэдэг хүн байгаагүй болохоор Хүслэнгээ ээж болохоор нь л ээж хүн ийм байдаг байхдаа гэж бодно доо хэмээн сууна. Ийм хурдан энэ бүсгүйд сэтгэл алдран ирээдүйн амьдралын тухай бодож байгаа нь үнэхээр гайхмаар. Үзэж өнгөрүүлсэн хангалуун амьдралын ачаар хэний ч ямар ч охин уургалах чадалтайдаа эрдэн олон охиноор тоглож, зугаацаж явсан. Тэдний нэг ч Наран. Харин хорь гаран жил тогтож чадаагүй сэтгэл энэ л бүсгүйн зүрхэнд ээнэгшин тогтох юм гэж хэн мэдлээ. Жилдээ нэг л хардаг аавынхаа царайг харахдаа л амьд хүн гэдгээ мэдэрдэг ч, чулуужих шахсан сэтгэл зүрхнийг нь дэвтээн, гэрэл гэгээ болж ирсэн түүнийгээ хараад ханашгүй мэт.
Бүгд тарсаны дараа Жаргал Хүслэнг манайд нүүгээд ирээч гэсэн ч эрс татгалзсан хариу авсан болохоор, танай очоод хоночихъё гэсэн ч эрс татгалзсан хариу аваад урамгүйхэн харьлаа.
Киноныхонтой үргэлж бужигнаж дүүргэж чадсан гэр нь одоо хов хоосон. Түүнд мөнгөнөөс өөр юу ч байхгүй болохоор тэр хамгийн сонирхолтой мэргэжлээрээ суралцан түүнийхээ үр шимийг үзэх гэж сэтгэл нийлсэн нөхөдтэйгээ анхны киногоо хийж байгаа нь түүнд сэтгэлийн хоосон орон зайгаа мөнгөө биш хүнээр дүүргэх гэсэн нь билээ.
Жаахан ядарсандаа шүүд унтлагийн өрөөнд ороход түүнийг Наран нүв нүцгэн хүлээж байлаа.
- Чи энд юу хийж байгаан, түлхүүрээ хураалга гэсэн биз дээ!
- Найзыгаа уучраарай, жаахан түргэн зан гаргасан байна лээ. Бүгдийг мартаад шинээр эхлье л дээ. Миний хайраа, гээд өөдөөс нь дөхөн цамцных нь товчийг тайлахад
- Намайг нүцгэн хөөж гаргаагүй байгаа дээр минь эртхэн харьсан нь дээр шүү. Тэгээд ч би найз охинтой болсон.
- Би чиний олон л найз охидуудыг мэднэ ш дээ. 2 хоноол баяртай ш дээ. Харин бол би чамдаа үнэнч хэвээрээ шүү.
- Хэхэ. Чиний үнэнчийг сайн мэдэхгүй юм л байна. Одоохон гарахгүй бол би чамайг нүцгэн хөөгөөд гаргачихна шүү. Би унтаж амармаар байна. Май таски бариад гэртээ харь 2 ширхэг 10000т өгөхөд Наран дугуйхан аваад гарлаа.
Угийн нимгэн хуцаслачихсан Наран такси барьж мөнгөө үрэхийг хүссэнгүй. Өндөр өсгийтэй гутал нь цасанд шигдээд явж болохгүй байсан ч гутлын өсгий нь цасанд биш зүрхэнд нь шигдээд байх шиг. Хацар хайран урсаж байгаа нулимс Жаргалд гомдсоных гэжүү... !

Сэтгэгдэлүүд:
daragixin xulej bna
Сэтгэгдэл үлдээх: