Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зогсоож чадахгүй. Үхэл ч хүртэл (7)

Бараг цаг шахам алхаад хөлдөж үхэх гэсэн амьтаныг бурхан харсан болтой нэгэн машин ирж зогслоо. Жижигхэн цагаан машины цонх доош буун саравчтай малгай хазгайдуухан тавьсан залуу:

  • Такси авахгүй биз?

  • Үгүй ээ, мөнгө алга

  • Хаа хүрэхийн дөхүүлээд өгөх үү?

  • Хайлааст орох гэсиймаа, харих гэсээр байтал хөлдчих болтой, хүргээд өгвөл сайн л байна.

  • Суу л даа. Харин замдаа хүн дайралдуул авчих уу?

Ингээд Наран бараг хөлдчихсөн байгаа хөлнүүдээ арайхийн зөөсөөр дулаахан машины ард суух гэсэн ч залуу “Урд нь суучихаа хүмүүс гараа өргөдөггүйн” гээд урдаа суулгалаа. Гадаа бараг -20 иод хэм тачигнаж байхад хөөгөөд гаргачихдаг цэвдэг сэтгэлтэн байхад хаанаас нь мэдэгдэхгүй гараад ирэх ачтан байх ажээ.

Дулаахан тухлаг машинд байгаа ч байдгаараа чичрэн суугаа Наранг хараад Хүрлээ өөрийн байнга авч явдаг ээжийнхээ бэлдэж өгдөг цайг өгөөд урдах замдаа хүн байгаа эсэхийг харж жолоогоо мушгина. Түүнд энэ бүсгүйгээс ийм орой юу хийж яваа юм гэж асуух хүсэл байсангүй.

Харин Наран юу ч ярихгүй дуугуй л тусалж байгаад залуугаас эхэндээ жаахан айсан ч бусад залуус шиг илтэд өдөж хоргоон элдэв асуултаар булахгүй байгаад нь талархаж явлаа. Гэнэт нөгөө чимээгүй явсан залуу “ Энд 2 хүн байна авчих уу?” гэхэд Наран толгой дохин зам дээр тэврэлдэн зогсоо 2г зогсон авлаа. Наран дотроо хойшоо зүглээсэй гэж хүсэж байсан ч нөгөө 2 Толгойт явна гэхээр нь урамгүйхэн байсан ч залуугийн яахуу гэсэн харцанд инээмсэглэн хариуллаа. Ард нь суусан хос хоёр эрхлэлдэн тэднийг байгааг анзаарч байгаа ч юм алга. FM – ээр хайрын дуунууд явж, дуулаахан суудалд бүүвэйлэгдэн унтсан Наран сэрэхэд нөгөө хоёр бууж байлаа. Тэднээс мөнгөө аваад гудам уруудан буун төв замд ордол дахиад нэг хүн байлаа. Хүрлээ дахиад л Наран руу харахад тэр толгой дохиод нөгөө хүнийг авлаа.

Ингээд тэр хоёр үүрийн 5 цаг гэхэд хүнгүй болсон болохоор Хүрлээ Наранг хүргэж өгөөд "Шөнөжин хань болсон чамд баярлалаа. Дахиад ингэж оройтоод мөнгөгүй болох үе гарвал надруу ярьж байгаарай" гээд утсаа өгөөд явлаа.

Наранг гэртээ ороход ээж нь сэрүүн “Миний охин цаана чинь халуун саванд хоол байгаа, гэхдээ өглөө идсэн нь дээр” гээд цааш харан хэвтлээ.

Хэдий ядарч байсан ч Наран унтаж чадахгүй удаан хөрвөөлөө. Түүний толгойд тэр их мөнгийг хаанаас олох вэ? гэсэн бодол л толгойд нь эргэлдэнэ. Эцсийн найдвар болж байсан Жаргал нь харанхуй шөнө хөөгөөд гаргачихсан болохоор одоо ээжийгээ харсаар суугаад үхүүлэх гэжүү. Түүнд ээжийгээ аврах бүрэн боломж байгаа ч тэр мэс заслийн их мөнгийг хэрхэн олох билээ. Алдаж онож явсан нь үнэн ч хорвоо дээр ганцхан өөрийг нь үнэнээсээ хайрладаг, түүний амьдралынх нь утга учир түүнийг орхиод явах болчихоод байхад тэр юу ч хийж чадахгүй байгаадаа зүрх нь базлана.

Өглөө эртхэн босоод Наранд өнөөдөр хаачих вэ? Хэнээс яаж мөнгө олох вэ? гэж бодсоор хувцсаа янзалж байтал өчигдрийн залуугийн утас бичсэн цаасыг оллоо. Түүн рүү залгаж үзтэл утас нь дуудаж байлаа. Утсаа авахаас нь өмнө тасалчихлаа. Тэр хүнтэй яах ч гэж уулзах билээ дээ.

 

Хотын нөгөө захад дөнгөж нойрноосоо сэрж чадаж байгаа жаргалтай бүсгүйг утасны дуудлага бүрэн сэрээлээ: "Миний гүнжхэн унтаж байгааму? Хурдхан босоод хүрээд ир, чамайгаа санаад байна. Үнсээд сэрээчихүү? Хэхэ за Хорлоо эгч гоё цай чаначихсан хүлээж байна хүрээд ир" гэлээ.

Хүслэн хурдхан хувцаслаад такси барин яаран очиход бүгд ирчихсэн хүлээж байсанд жаахан ичих шиг боллоо. Тэр өдрөөс хойш ажил сайхан бүтсэн болохоор бүгд л баяр хөөртөй байцгаалаа. Тэдний дундаас гарсан хосууд ч чимэг болон байх нь үнэхээр жаргалтай.

Ингээд 4 сарын дараа киноны зураг авалт дуусаж бүгд хамтдаа хооллон тэмдэглэлээ. Өдийг хүртэл Хүслэн дандаа Жаргалын хүсэлтээр үлддэг байсан ч энэ өдөр Хүслэн Жаргалтай хонохоор үлдлээ. Тэднийг оройхон ирэхэд үүдэнд нь Наран сууж байлаа. Нэлээд яварч царай алдсаныг хараад Хүслэн эрхгүй өрөвдлөө. Жаргал

  • Сайнуу? Удаан хүлээсэн үү? Утсаар ярьчихгүй. Хүйтэн байхад гадаа хүлээгээд. За орох уу? Яасан?

  • Би чамаас ганцхан л юм гуйх гэсийн

  • за орж байгаад болъё доо

Түүнийг жаахан зөөлөн байгаад Наранд жаахан ч гэсэн горьдлого төрлөө. Цай уун дулаацсаны дараа Наран үнэхээр Жаргал маш их өөрчлөгдсөнийг харлаа. Тэр үүлэн дээгүүр л яваа юм шиг зөөлөн алхаж найз охиноо харах харц нь хамгаас зөөлөн. Магад Наран түүнээс мөнгө биш энэ харцыг ч хүсэж чадахаар байлаа.

Зочны өрөөнд тухлан суусны дараа Наран

Би чамаас мөнгө зээлэх гэсийн. Надад 65 сая хэрэгтэй байна ээжийн минь эмчилгээнд. Үгүй бол ээжийгээ алдах гээд байна. 25 сая нь хагалгаанд үлдсэн нь донор элэг худалдан авахад хэрэгтэй. Би өөрийнхөө элгийг шалгуулсан ч шарлаж байсан гээд авахгүй байна. Би мэдэж байнаа. Энэ бол маш олон сая төгрөг. Гэхдээ надад чамаас очих өөр хүн олдсонгүй”. Энэ үгсийг хэлж байхдаа Наран уйлахгүйг хичээн байх ч, түүний нүд дүүрэн нулимсийг хэрэндээ л тэвчиж байлаа.

Гэнэт ингэж их мөнгө гуйж ирсэн Жаргал үнэхээр цочирдлоо. Тэд нэлээд ярилцан суухны эцэст Жаргал ааваасаа асуугаад түүнд хариу хэлэхээр боллоо.

8 хоногийн дараа Жаргал түүн рүү ярьлаа. “Надад сайхан мэдээ байна. Бид нэг буяны байгуулга олсон. Манай хүрээд ирж чадах уу?”. Наран такси барихаар гараа өргөтөл нэг л танил цагаан машин ирж зогссон нь дээрийн хүргэж өгсөн залуу байлаа. Наран одоо л бурхан байдаг гэдэгт итгэж байх шиг, Хүрлээ бурхны илгээсэн илч ч юм шиг санагдах ажээ.

Наранг машинаас буун гүйхэд Хүрлээ "Хүлээж байхуу?" гэтэл Наран “Өөрөө л мэд” гээд орлоо. Хүрлээ баяртай нь аргагүй хүлээлээ.

Наранг ороход Жаргал, Хүслэн бас дахиад 2 хүн байлаа. Наранг тэдэнтэй мэндэлсний дараа Жаргал түүнд тэд элэгээ үнэгүй өгөх донор олсон бөгөөд хагалгааны мөнгөний талыг гадны нэгэн буяны байгуулга даахаар болсон бөгөөд үлдсэн мөнгийг Жаргалын аав өгөхөөр болсон тухай хэлээд нэлээд хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зураг ёстойг тайлбарлаж өглөө.

Наран нулимс унаган талархасанаа байн байн хэлнэ. Ажил төрөл бүтсэний дараа Наран гадаа гарахдаа одоо л энэ дэлхий дээр нар мандаж, салхи салхилан бас хаврын сайхан улирал ирж байгааг мэдэрлээ. Машинаа арчин хүлээж зогсоо Хүрлээгийн зүг гүйж очоод гэнэт түүний тэврэн уйллаа. Хэдий үйлж байлаа ч тэр инээж байлаа. Тэр хэзээ ч ийм аз жаргалтай байсанаа мартчихсан байлаа. Тэр хурдхан л ээждээ сайхан мэдээг хүргэхээр яараад нөгөө буяны байгуулгын хоёр ажилтан хүргэж өгөх ёстойгоо ч мартан Хүрлээтэй инээн нулимсаа арчин болсон бүгдийг ярьж явлаа. Одоо тэрэнд өөр ч юу ч хэрэггүй.

Сэтгэгдэлүүд:

1. tamiraaganbold | 2009-02-06 06:36:18
За дараагийн хэсэг. Үнэхээр завгүй байгаа ч нойроо хугаслан бичлээ. Маргааш нэг илтгэл тавьчихаад ер нь дуусганаа. Нээрээ би энэ бичлэгтээ их хайртай байгаа(ер нь бүгдэд нь л хайртай).
2. SSunday | 2009-02-06 08:46:22
Ёстой гоё болжийн шөөө. Илтгэлээ амжилттай тавиарай.
3. delgeen | 2009-02-06 08:52:21
za daraagiixiig ni xvleenee ix goyo bolj baina
4. 4515 | 2009-02-06 09:23:37
Хэн нэгнийг хайрласан агуу хайр тухайн хүнийг сайн талруу нь заавал өөрчилдөг ....
5. a_bagana | 2009-02-06 10:45:49
yostoi goyo bolj bn saihan az jargaltai togsoosoi
6. Namara | 2009-02-07 11:22:54
BI neeree hesej tenej yavaad goe goe bichleg olood uzchihiimaa,
Coe oguulleg baina. Amjilt amjilt
7. buji (зочин) | 2009-02-07 18:06:14
mash goe
aspettando con l'ansia
8. tuul (зочин) | 2009-02-09 02:29:18
bayarlalaa, unehr goe bichsen bnaa, urgeljileliig n tesen yadan huleej bnaa...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.