Ам нь нэлээн ангасан Жавхлан шөнө дунд босж ус уухдаа хажууд нь нүцгэн унтах бүсгүйг хараад нэлээн удаан суулаа. Энэ бүсгүйтэй байхад зүгээр боловч тэр нэг ч хором Хүслэнгийн тухай мартаж байсангүй. Сэтгэлд нь үлдсэн шархны оромыг арилгах гэж түүнээсээ зугтаж ирсэн ч тэр мөнгөнөөс өөр юуг ч эндээс олсонгүй. Даруухан ухаалаг энэ бүсгүй ээнээгшин дасаж магадгүй байгаа хэдий ч Хүслэнд өгсөн хайр нь түүний хувьд ганцхан юм гэдгийг улам бүр ч ойлгох болжээ. Энэ шөнө зүүдэндээ Жавхлан хачин их ангаж элсэн цөлд явахад нь Хүслэн ирж ус өгч байна, тэгээд юу ч хэлэхгүй яваад өглөө гэж зүүдлээд сэржээ... Гадаа үүр цайж эхлэхэд Жавхлан аль хэдийнээ хот явахаар юмаа бэлдээд эхэлчихсэн байлаа.
Түүнийг явахад Болормаа эргэж ирэхгүй ч болов уу даа гэж бодоод олон үг хэлсэнгүй. Тэртэй тэргүй үдлээд буцах нүүдлийн шувуу гэдгийг нь мэдсээр байж сэтгэлээ өгсөн хүн одоо юу ч гэхэв дээ. Мартаж чадахгүй л байх даа.
Бүтэн жил чимээ шуугиан багатай эрүүл агаарт байсан Жавхланд Улаанбаатар бүгчим, давчуухан санагдах аж. Ахындаа очиж усанд ороод хоол идэж замын алжаалаа тайлаад, гадагч гарахынхаа өмнө Хүслэнгийн утас руу нэг залгах гэснээ гэнэтхэн яваад очихоор шийдлээ.
Хөдөө жолоо барих хичнээн амар болохыг хотын зам түүнд эрхгүй ойлгуулаад өглөө. “Тэнгис” кино театрын өмнө замын түгжрэлд орж зогсохдоо гэнэт кино театрын хананд Хүслэнгийх нь зураг томоос том өлгөгдсөн байгааг харжээ. Эргэлзэж ядан сайн харвал яахын аргагүй мөн. “Зүрхний аялгуу” нэртэй шинэхэн монгол кино, гол дүрд Хүслэн, Төгсжаргал гэсэн байхыг уншаад машинаа шууд мушгин хажуугийн эгнээнд орж “Тэнгис”-ийн зүг хөдөллөө. Түгжрэл дундаас арай хийн гарч зогсоод киноны танилцуулгыг сайтар харлаа яах аргагүй мөөн. Кинонд тоглочихно чинээ санаагүй явсандаа ч тэр үү хэсэгтээ гайхаж зогссон ч гэнэт тоглосон киног нь үзчихээд очвол баярлах байх гэж бодон, тэгээд ч үнэхээр түүнийхээ хэрхэн тоглосныг үзмээр санагдаад шууд л дотогшоо орлоо. Харваас хайрын кино болох нь тодорхой бөгөөд үл таних залуутай тэврэлдэн гарсан зургийг хараад жаахан хардах сэтгэл төрсөн ч өөрт ч хамт ингэж авхуулсан битгий хэл, түүний ганцаараа зураг ч байдаггүй санаад заавал хамт зураг авхуулаад түрүүвчиндээ хийнэ дээ гэж өөртөө хэллээ. Зурган дээрээс харахад Хүслэн нь үнэхээр хөөрхөн аж.
Тэнд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Оочирт нэлээн зогсоод нэг билет авахад худалдагч залуу жаахан гайхасхийжээ. Яахав дээ дандаа л хосоороо, олуулаа кино үздэг болохоор сонин санагдсан байж болох. Кино эхлэхэд бүтэн цаг дутуу байлаа. Гадаа бүгчим онцгүй болохоор Жавхлан нэг кола аваад олны дунд суун хүлээлээ. Дандаа л хосууд байх шиг, хавар болоод ч тэрүү түүний сэтгэл их л хөдлөх аж. Түүнтэйгээ яаж уулзахуу? Юу гэж уучлалт гуйхуу? Надад хайртай болохоор ямар ч байсан уучлах байх. Тоглосон киног нь үзчихээд очвол ч бүр ч дээр байх хэмээн олон зүйл бодон суутал ард нь суух хоёр охины яриа өөрийн эрхгүй анхаарлыг нь татлаа.
-
Хүүшээ, чи энэ гол дүрийнх нь хүүхний тухай мэдэх үү?
-
Үгүй.
-
Энэ гол дүрд тоглосон ах чинь манай хамаатан. Найз охин нь ч гэсэн энэ кинонд тоглосийн. Туслах дүрд. Энэ кино чинь анх зүгээр СУИС-н оюутнуудын дипломын ажил байсан гэсэн. Тэгсэн гол дүрийнх нь охин хорт хавдартай байгаад нас барсны дараа киногоо түүний дурсгалд зориулж жаахан юм нэмээд тэгээд гаргаж байгаан. Орлогоор нь сан байгууласан гэсэн. Нэрээр нэрлээд. Би энэ киног чинь 2тхоо үзэж байна. Үнэхээр гоё кино. Сайн ч тоглосон. Гэхдээ надад киноноосоо илүү гол дүрийн охин нь их таалагдсан. Савны хорт хавдартай 3- 4 сар амьдарна гэж байхдаа энэ кинонд очиж шалгуулсан гэсэн. Тэгээд тэнд нь зөндөө олон гоё гоё охидууд байхад найруулагч нь шууд л тэрийг сонгосон гэсэн. Дараа нь найруулагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болчихсон гэсэн. Зураг авалт нь дуусан дуустал эв эрүүл юм шиг байж байгаад дуусахад нь өвдсөн гэсэн. Кино яг 6 сарын дотор бэлэн болоход тэр 3 сар амьдарна гэж эмч нар хэлсэн ч түүнээс ч илүү амьдарсан. Тэгээд шалгалтан дээр нь киноныхоо танилцуулгыг хийхдээ хэлсэн үгийг нь киноны төгсгөлд оруулчихсан байна лээ. Тэгээд маргааш нь өнгөрчихсөн. Тэгээд ч зогсоогүй, найруулагчийнх нь хуучин найз хүүхний ээж нь элэгний өвчтэй солиулах хэрэгтэй байхад нь элэгээ өгсөн гэсэн. Түүнийг өнгөрснийх нь дараа л бүгд энэ тухай мэдсэн гэсэн. Их гунигтай хэрнээ түүх үнэхээр гайхамшигтай эмэгтэй байгаа биз дээ. Үүгээрээ энэ кино их алдартай байгаан. Сайхан 49 хоног нь болж манай ах ээж, аав бид нар бүгд очсон. Асрамжийн газар өссөн ч гэсэн оршуулган дээр нь зөндөө олон хүн байсан гэсэн.
-
Хөөх би ёстой мэдээгүй ш дээ. Найз залуугаа үзье гээд байхаар нь үзэж байгаан. Харин чамтай энд таараад энэ тухай мэдлээ. Төгсгөл хэсэгт нь би ч уйлах юм байна даа.
Ийн ярилцаад 2 охин босоод явахад Жавхлан тэднийг дуудаж үнэн юм уу? гэж асуух гэсэн ч хөдөлж чадсангүй. Итгэмээр энэ хоёрын яриаг анх сонсоод цочирдсон ч яагаад ч юм Жавхланд худлаа юм шиг, өөр хүний тухай яриад байх шиг санагдан “худлаа худлаа” гэж дотроо хашгиран сууж байлаа. Хөл нь хаа гишгэж байгаагаа ч үл мэдэн алхасаар кино гарах танхимд ирэхэд гартаа тас атгасан билетыг нь авах гэж кино театрын ажилтан хэрэндээ л хүч гаргажээ.
Кино эхэллээ. Романтик хайрын түүх сайхан төгслөө. Хүслэн нь мөн ч юм шиг биш ч юм шиг. Киноны төгсгөл хэсэгт кинонд тоглосон залуус болон бусад залуус тайзан дээр зогсоод үг хэлж байгаа бичлэг гарлаа. Тэдний дундаас Хүслэн гарч ирээд
“Намайг мөрөөдлөө биелүүлэхэд тусалсан, надад итгэж сонгосон, энэ хугацаанд бүх л зүйлээр тусалж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Үнэндээ мэргэжлийн биш намайг мөрөөдлийнхөө төлөө тэмцэж түүндээ хүрэхэд минь тусалсан та бүхэндээ баярлалаа гэдэг үг ч багадах юм байна.
Жаргалаа, найз нараа, Хорлоо эгчээ та нартаа баярлалаа. Та нартаа үнэхээр хайртай шүү. Энэ өнгөрсөн 6 сар миний амьдралын хамгийн алтан мөч байсан юм шүү.
Эцэст нь хэлэхэд мөрөөдлийхөө тэмц хүмүүсээ. Чамайг юу ч зогсоож чадахгүй, үхэл ч хүртэл гэж хэлмээр байна. Баярлалаа.”
сэтгэлийн үгээ нулимс дуслуулан хэлэх энэ бүсгүй Хүслэн нь мөнөөс мөн. Дэлгэцэн дээгүүр ээлжлэн гүйх түүнийх нь зурагнуудыг тэр бараг бүгдийг мэднэ. Инээмсэглэн авхуулсан хамгийн сүүлчийн зурагны доор “Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зогсоож чадахгүй. Үхэл ч хүртэл” гэсэн үг дурайн гарсаар кино дууслаа. Хүмүүсийн зарим нь уйлсан, сэтгэл нь хөдөлсөн байх аж. Бүх хүмүүс танхимаас гарахад урсан гарах нулимсаа ч арчих тэнхэлгүй болсон Жавхлан ганцаар суун үлдлээ. Зүрх сэтгэлд нь гэрэл гэгээ болсон, амьдралынх нь утга учир энэ ертөнцөөс бүр явчихсан байна. Хорт хавдраар шаналан байхдаа ч өвчинтэйгээ тэмцэн мөрөөдлөө биелүүлж чадсан байна. Гэтэл тэр өчүүхэн шаналалыг ч даваад гарчихаж чадалгүй түүнийгээ орхиод явсан. Бүтэн жил хувиа хичээн хүний үрийн сэтгэлээр тоглон, мөнгө олж суухдаа түүнийгээ яаж байна гээд ганц утасдчихаагүй. Өөрийгөө өрөвдөн арчаагүй царайлан түүнийгээ тэр их зовлон шаналал дунд ганцааранг нь орхиод явсан.
Одоо тэр бүхнийг алдсан. Амьдрал юун дээр тогтож байдагийг түүнд ухааруулах гэсэн шиг хамгаас хайртай бүсгүй нь ийм эрт орхиод явчихсан. Юу ч үгүй хоосорсон сэтгэлтэй махан бие хүнд байдаг болтой. Жавхланд биеэ дааж босох тэнхэл ч байсангүй.
*******************************************************************
Холоос ээжийгээ ирж явааг хараад гартаа гүзээлзгэн атган гүйх бяцхан охин цэцэгт нугын дундуур гүйнэ. Хүслэн ээжийгээ тосон гүй очоод “Ээжээ, ээжээ, аав надад жимс авчирч өгсөн. Та иддээ. Надаа дахиад зөндөө байгаа” гээд жимсээ бяц атгачихан бяцхан гараа дэлгэлээ. Ээж нь хайж байгаад нэг жижигхэнг олж амандаа хийгээд “За миний охин хоёулаа харьж аавдаа сайхан цай чанаж өгнөө.” гээд үүргэж аргаа тэгшлээд охиноо хөтлөн дүмбийн цайрах гэрийн зүг алхлаа. Нөхөр нь зэлэндээ уяатай унагануудаа эрхлүүлэнгээ зэлээ сэлгэхээр зэхэж байгаа болтой гаднаа харагдана. Зогсолтгүй шулганах охиныхоо яриаг сонсон, нөхөр рүүгээ яаран алхах хөл хүндхэн бүсгүй намбалаг бөгөөд үзэсгэлэнтэй.
Энэ ертөнцөд өвчин зовлон, үхэл хагацал гэж үгүй билээ.
Төгсөв. 2009 оны 02 сарын 08

Сэтгэгдэлүүд:
Gehdee hymyysiin nernii hoorond zarimdaa aldaa garaad baih shig sanagdahiin... Jishee ni ehnii hesegt biluu dee.. Jargal ajilaa ehlehiin orond Javhlan hiichih shig bolson
Bas ene syyld Narangiin eej ovchtei baisan biz dee. Tyynd l Hyslen elgee ogson baimaar um... Naran kinond togloogyi hasagdsna shyy dee... Getel tuslah dyriin eejid manai ahiin naiziin eejid elgee ogson gehiim.... Toogoogiin naiz ohin chin Saran biz dee... mon tuslah dyr,,, geh metchilen jijig aldaanuudaa zasmaar sanagdlaa...
Ecest ni helehed Jargaliig bas shanalgaj yldeeh shiv dee... ter zaluugiin mos shig setgeliig gesgeej hair beleglesen ene bysgyig yhchiheer bas negen hyn hecyydehnee... Ter hayad yavsan Javhlang togsgold ni barag sain dyreeer gargachih shig sanagdlaa... Ter yagaaad ch Hyslengee hayad yavsiiin soniiin.... za za iimerhyy.....
Sedev ni goy baisan shyy...
baga zergiin aldaa medeej bj bolno.
daraa olon goe zohiol bicheerei.
huleej bn shuu
http://molie.blog.banjig.net/post.php?post_id=138939
blogd tavisan asuultiin daguu hariulah geed sanamsargui chinii zohioliig chin unshlaa, davgui sanagdsan shuu...
naadmiin tuhaid zar deer baigaa email hayagaar zahia bicheed orolzohoo medegdeerei...7sar garanguut yaj ochih zam zaasan medeeleliig blogt bairluulna, galt tergeer ochih ued tosoj avah hun mashiniig zohizuulahaar ajliin hesgiinhen yarilzaj baigaa...
za tegeed anhnii italid zohiogdoh naadamdaa idevhtei orolzoj saikhan naadaarai
Сэтгэгдэл үлдээх: